Хөгжүүлэлтийн орчинг Вагрант ашиглан бэлдэх

вагрант хөгжүүлэлтийн орчин

Posted by Peace on
...
Peace
Peace

A mediocre developer.

Get in touch





Вагрант /Vagrant/ гэж юу вэ? Хаана ямар үед ашиглах вэ?

Хөгжүүлэгчид шинээр ямар нэгэн төсөл эхлүүлэх болон өөр бусад төслийн ажилд оролцоход хамгийн түрүүнд тухайн төслийн шаардлагийн дагуу хөгжүүлэлтийн орчинг ихэвчлэн өөрийнхөө орчинд бүрдүүлэх шаардлага гардаг. Өмнө нь ашиглаж байгаагүй програмчлалын хэл эсвэл технологи дээр хөгжүүлэлтийн орчинг шинээр бүрдүүлэх үедээ ашиглах үйлдлийн систем, өгөгдлийн сан, програмчлалийн хэл, хэрэгсэлүүд /түүл/, тэдгээрийн хувилбар болон тохиргоог буруу хийсэнээс болж төслийн баг дотор орчиний зөрүү гарах түүнээс болж цаг алдах нь цөөнгүй. Нөгөө талаас хэтэрхий олон төрлийн програмчлалийн хэл, тэдгээрийн хувилбарууд, өөр төрлийн өгөгдлийн сангууд болон түүлүүдийг нэг орчинд байнга ажиллуулах нь тийм ч тохиромжтой шийдэл биш.

Vagrant нь дээрх асуудлуудийг шийдэхэд зориулагдсан виртуал машинд суурилсан хөгжүүлэлтийн орчин бүрдүүлэх, автоматжуулах хэрэгсэлүүдийн нэг юм. Товчхондоо төсөл дээрх бүх хөгжүүлэгчид ижил орчин бүхий виртуал машин дээр ажиллах ба уг виртуал машинийг нэг л хөгжүүлэгч системийн шаардлагийн дагуу үүсгэхэд бусад хөгжүүлэгчид болон тестерүүд уг үүсгэсэн тохиргоог ашиглаад явах боломжтой гэсэн үг юм.

Суулгах

Өргөн хэрэглэгддэг вагрант коммандуудын тайлбар.

$vagrant ssh – виртуал машиний коммандийн дэлгэц /shell/ рүү шилжих
$vagrant destroy – өмнө үүсгэсэн виртуал машинийг устгах
$vagrant provision – виртуал орчинг тохиргооны зааварчилгааны дагуу бүрдүүлэх
$vagrant reload – ажиллаж буй виртуал машинийг дахин ачаалах
$vagrant status – виртуал машиний статус харах
$vagrant halt – ажиллаж буй виртуал машинийг унтраах
$vagrant up – тохиргооны файлын дагуу виртуал машин үүсгэх, үүссэн бол виртуал машин асаах
$vagrant init – шинээр вагрант үндсэн тохиргооны файл үүсгэх

Үндсэн тохиргооны файл болон суурь ойлголтууд.

Вагрант нь Vagrantfile нэртэй үндсэн тохиргооны файлын дагуу ажиллах ба уг файлыг vagrant init коммандаар үүсгэж болно. Жишээ нь ямар нэг параметергүй vagrant init комманд нь доорх контент бүхий тохиргооны файлыг үүсгэнэ.

Vagrant.configure(2) do |config|
  config.vm.box = "base"
end

Тохиргоотой холбогдолтой ойлголтууд:

  • boxes – виртуал орчины үйлдлийн систем түүнтэй холбоотой тохиргоо 
  • provisioning – виртуал орчинг бүрдүүлэх зааварчилгаа, түүнтэй холбогдолтой тохиргоо
  • networking – виртуал орчны сүлжээ, түүнтэй холбоотой тохиргоо
  • synced folders – виртуал машин болон өөрийн файл системийн дундын фолдер, үүсгэх тохиргоо
  • provider – виртуал машиныг орчны төрөл хэлбэр түүнтэй холбогдолтой тохиргоо

Вагрант ашиглан хөгжүүлэлтийн орчин бүрдүүлж буй жишээ.

Холбоос: https://gitlab.com/inpeace/vagrant

Ажиллуулсаны дараах байдлаарх зураг:


vagrant up